Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр өндөрлөлөө. Энэ жилийн улсын наадмын шагайн харваанд ахмадын 12, залуучуудын 84 баг буюу нийт 96 багийн 798 харваач оролцож цэц мэргэнээ сорьсон юм.
Эдгээрээс:
Нэгдүгээр байрт, УБТЗ-ын Л.Болд ахлагчтай баг;
Хоёрдугаар байрт, АПУ ХХК-ын С.Ямааранд ахлагчтай баг;
Гуравдугаар байрт, Өмнөговь аймгийн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тус тус шалгарчээ.
Энэ жилийн шагайн харваанд улсын цолтой 300 гаруй харваач оролцсоноос хамгийн ахмад харваач нь Хэнтий аймгийн харьяат 86 настай М.Дагвадорж гуай байсан бол хамгийн залуу харваач нь Өмнөговь аймгаас хүрэлцэн ирж оролцож буй 16 настай н.Өсөхбаяр байв.