Чингэлтэй дүүрэгт орших “Цэцэг” төвийн уулзварыг 16-18-ны өдрүүдэд түр хаахаар болсон байна. Хууль зүйн яамны захиалгаар “Хурд” групп дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болсонтой холбогдуулан тухайн өдрүүдэд уулзварын авто замыг хаахаар болжээ.
Иймд иргэд та бүхэн энэхүү засвар хийгдэх хугацаанд уг замыг сонголгүй, өөрийн аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.