Автомашиндаа мансуурсан байдалтай зорчиж явсан хоёр этгээдийг илрүүлжээ. Тэднийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн албан хаагчид СХД-ийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2019 оны долоо дугаар сарын 20-ны өдөр саатуулан шалгасан байна. Энэхүү шалгалтаар гурван кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамалыг илрүүлж, түүнийг тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулж байгаа юм байна.
Шалгалтын явцад тээвэрлэж явсан хоёр этгээд нь Налайх дүүргийн харьяат, 22-23 насны, тодорхой эрхэлсэн ажилгүй Г, Ц нар байсныг тогтоосон бөгөөд тэднийг мансууруулах бодис илрүүлэх тестээр шалгаж үзэхэд, мансуурсан болох нь тогтоогджээ.