Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй албаныхан яамны тамирчдад хүндэтгэ үзүүлжээ. Тэд Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их наадмаар үндэсний спортын төрлүүдэд амжилт гаргасан “Алдар” спорт хорооны тамирчдыг хүлээн авч, салбарын шагналаар шагнасан байна.
Зэвсэгт хүчний 0337 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Б.Цэдэнсодномыг “Дайчин алдар-III медаль”-аар, Дасгалжуулагч, мэргэжилтэн, хошууч Д.Норжмааг “Эх орны төлөө-I хүндэт тэмдэг”-ээр, тамирчин С.Ямааранзыг “Эх орны төлөө-II хүндэт тэмдэг”-ээр , тамирчин Б.Орхонбаяр, Ц.Мөнхбат нарыг “Эх орны төлөө-III хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулжээ.