Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын сүүлчээр АНУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь төрийн тэргүүний хувиар тус улсад хийж буй анхны айлчлал юм.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалыг Монгол улсын гуравдагч хөршийн худалдааны хэлэлцээрийг амжилттай батлуулахад түлхэц болох болно гэж улстөр судлаачид үзэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр Дэлхийн удирдагчдын форумд оролцож “АНУ, Монгол Улсын харилцааны ирээдүй” сэдвээр илтгэл тавих бөгөөд мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөөд байгаа юм.