МХЕГ-ын даргын 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “Пи Ай Эм Эм” ХХК-ний захиалгаар “Номт Эрдэм” ХХК-ний гүйцэтгэж буй 9-н давхар орон сууцны зориулалттай барилга болон “Алтан булаг трейд” ХХК-ны гүйцэтгэж буй зочид буудлын зориулалт бүхий барилгуудад хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар тухайн барилгууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт, 6.1.1 заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул барилгын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоосон байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.