Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлаж өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг тасгийн барилгыг анх 1977 онд байгуулсан бөгөөд хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээнд сургалт судалгаа явуулах үүрэг бүхий тасаг юм. Тус тасагт 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй бөгөөд энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийсэн байна.
Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь одоогоор 12 ортой үйл ажиллагаа явуулж байгаа ба долоон эмч, 21 сувилагч, дөрвөн туслах сувилагч, дөрвөн асрагч ажиллаж байна.