Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас, байгалийн гэрлийг ашиглан эрчим хүч хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёл төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00-17.00 цагт, бусад хугацаанд 09.00-18.00 цаг болгож тогтоосон билээ.
Энэхүү тогтоомжийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08.00-17.00 цагийн хооронд үргэлжилж байгаа. Харин ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 9.00-18.00 цагийн хооронд ажиллах цагийн хуваарьт шилжинэ.