Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын ажилтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа.
Хотын Ерөнхий менежер Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр сул шороон хөрс бүхий эвдэрсэн замыг засварлах, авто зогсоолыг шинэчлэх ажлыг төсвийн тодотголд тусгуулж иргэдийг амгалан тайван амьдрах, жолооч нарыг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхэд анхаарч, Нийслэлийн авто замын газартай ярилцахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болгов.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын удирдлагуудад Цамбагаравын автобусны буудлын уулзварын хайс хашлагыг засварлах, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, ногоон байгууламжин дээр түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүрүүдийг байршуулахгүй байхад анхаарч, тогтмол хяналт тавих хэрэгтэйг сануулсан. Мөн зэрлэг ургамлыг хадах хэлбэрээр устгаж нийслэлийн иргэдийг эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэйг анхааруулсан. Цаашид \”Шарилжгүй Улаанбаатар” хоттой болохын төлөө ажиллах болно гэдгийг онцоллоо.
Ажил танилцах үеэр Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээнүүд газрын хөрснөөс нэвчсэн усан дунд байгаа. Энэ нь тухайн хотхоны оршин суугчдын өвөлжилтөнд хүндрэл учруулж байгааг хэлсэн. Хотын Ерөнхий менежер газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан иргэдийг өвөлжилтөнд хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажиллан, хариуцсан байгууллагуудад холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгон, хамтран ярилцахаар болсон юм.
Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг, Коicaгийн хог боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцсан. Энэ үеэр хогийг ландфил технологиор дарж устгах зардлыг нэмэгдүүлэх, машин техникийн хүрэлцээ хангамжийг сайжруулах хүсэлтийг тавилаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.