Энэ талаар Т.Аюурсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа \”Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Дээд шүүх дээр яллаа. Машин ачих нь зөв боловч Э.Бат-Үүл ЦЕГ-ын даргын эрхийг булаан авч, машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоолгож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон 2013 оны А/769 захирамжийг нь Дээд шүүхээс хууль бус гэж үзлээ. 2013-2014 онд машинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон төлбөр төлсөн иргэд төлбөрөө эргүүлэн авах боломж нээгдэж байна. Баримтаа хадгалсан иргэд эргэлзээгүйгээр мөнгөө авна. Хохирсон иргэдийг төлбөрийг 100 хувь эргүүлж төлүүлэхийн төлөө явна, үнэхээр боломжгүй болвол дээрх мөнгийг нийгэмд тустай зүйлд зарцуулах ёстой” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэгэхээр автомашинаа ачуулж байсан иргэд эрх зүйн хувьд төлбөрөө эргүүлэн авах боломж нээгдэж байна. Гэхдээ хэзээ хэрхэн авч эхлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч Т.Аюурсайхан заргаа авч, иргэдийн автомашиныг хууль бусаар ачиж, журамлаж, улмаар төлбөр авдаг байсныг тогтоолоо.