Зуу гаруй хүний амь аварсан хоёр иргэнийг Онцгой байдлын албанаас онцгой байдлын албаны төлөө хоёрдугаар дугаар зэргийн тэмдгээр шагнажээ. Х.Түвшинжаргал, С.Ариунбилэг нар нь гал түймэр, үер усны осол, байгалийн гамшиг тохиолдсон үед онцгой байдлын албатай хамтарч аврах ажиллагаа зохион байгуулж, эрдэнэт хүний амь насыг аварсаар гурван жил болж байгаа аж. Энэ хугацаанд 100 гаруй хүний амь аварчээ.
Тэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор \”Монгол нохойн чарга” аялал санаачлан зохион байгуулж, зуны улиралд завь, дөрвөн дугуйт, мотоцикль, машин, жийпээр Тэрэлжид амрагчдыг аялуулдаг. Нутгийн хүмүүс Х.Түвшинжаргал, С.Ариунбилэг, Н.Мягмарсүрэн Н.Улаанаа нарыг Тэрэлжийн онцгойхон гэж нэрлэдэг юм байна. Машин усанд суусан үед, үерт боогдсон үед гээд маш олон хүн ханддаг. Ирээдүйд Аврах клуб байгуулах зорилготой эдгээр залуус онцгой байдлын алба хаагчидтай цаашид хамтарч ажиллана гэдгээ шагнал гардуулах үеэр хэлсэн байна.