Бразилийн Рио де Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-нд болох Зуны Олимпийн XXXI наадамд Монголын 43 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөнө. Тамирчид олимпийн хотхонд байрлаж, \”Voltta Redonda\” спортын төвд бэлтгэлээ хийж байгаа. Тэгвэл манай тамирчдын ачаа араас нь ийм дүр төрхтэй очсон байх юм. Үнэхээр сэтгэл дутжээ л гэж харагдаж байна.
Яг одоо твиттер хуудаснаа \”гэмтсэн цүнх\”-ний талаар яригдаж байна. Эрүүл мэнд Спортын сайд асан С.Ламбаа руу хандсан сэтгэгдэл их байгаа. Харин С.Ламбаа уг асуудлыг өөрөөсөө түлхэж, \”Харамсалтай л байна. БТСХТ-ийн дарга н.Жаргалсайханы хариуцсан ажлын үр дүн энэ дээ. Олимпийн дараа тооцоо бодно биз дээ\” хэмээн жиргэжээ.