ОХУ Сирид хийсэн цэргийн ажиллагаа амжилттай болсон. Гэвч
үүний үр дүнд Лалын улс бүлэглэлийн дайсан болоод байгаа. Тэгвэл өнгөрөгч ням
гаригт youtube хуудсаар
Лалын бүлэглэл ОХУ-тай дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн бичлэг олон нийтэд
хүргэсэн байгаа. Харин Оросын тал энэхүү бичлэгийг бодит эсэхийг тодруулахаар
ажиллаж байгаа тухай мэдээлсэн байдаг.
Гэтэл энэ хооронд Лалын
бүлэглэл эхний дайралтаа хийлээ. Тодруулбал, тэд Сири улсад тусламж үзүүлээд
буцаж байсан ОХУ-ын нисдэг тэргийг буудан унагасан байна. Үүний улмаас нисэх
багийн таван хүн амь насаа алдаад байгаа аж.
ОХУ-ын албаны хүний мэдээлж
байгаагаар МИ-8 нисдэг тэргийг Идлиб мужийн ойролцоо буудаж унагасан байна.
Нисдэг тэргийг унагаж, таван хүний амь насанд хүрсэн хэргийн цаана Жабхат Фате
Ал Шам бүлэглэл байгаа болов уу гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа аж. Учир нь
Идлиб мужид тус бүлэглэл өндөр байр суурь эзэлдэг байна.