Дуучин Б.Амархүүг энэ сарын 19-20-нд шилжих шөнө машиндаа мансууруулах бодис хэрэглэж байх үйлдэл дээр нь цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлж түр саатуулсан билээ. Одоогоор түүнд Хан-Уул дүүргийн шүүхээс нэг сар урьдчилан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр хорих ангид эдлүүлж байна.
Прокуророос түүнд хар тамхи хэрэглэсэн болон хориотой бодис хадгалсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Хэрэв шүүхэд түүний гэм буруутай эсэх нь нотлогдвол тэрээр хуулийн дагуу тав хүртэлх жилийн ял сонсох магадлал өндөр байгаа юм.