Америкийн \”www.wikihow.com” сайтад зөгийн балын тусламжтай хөмсгөө өтгөрүүлэх аргаас нийтэлжээ.
Алхам №1
Зөгийн бал хөмсөг гайхалтай өтгөрүүлдэг. Хөмсгөнд нэг халбага зөгийн бал байхад хангалттай.
Алхам №2
Халбага зөгийн бал дээрээ бага зэргийн сүү дусаагаад, сайтар хутгаарай.
Алхам №3
Сүүтэй зөгийн бал дээр мөн бага зэргийн шанцай хий. Хэрвээ та халуун ногооны харшилтай бол шанцай ашиглахгүй байхыг зөвлөе.
Алхам №4
Зөгийн балаа түрхэхдээ хурууныхаа өндгийг ашиглаарай.
Алхам №5
Та тусгайлан бэлдсэн зөгийн балаа хөмсөгний эхлэлээс төгсгөл хүртэл түрх.
Алхам №6
10 минутын дараа хөмсгөө бүлээн усаар угааж, дараа нь зориулалтын хөмсөгний багсаар хөмсгөө самнаарай. Та долоо хоног дээрх аргыг хэрэглэж, үр дүнгийг нь харах боломжтой.
Б.Дэлгэрцэцэг