Мисс Ц.Аззаяа дэлхийн миссийн Топ дөрвөн тэмцээний нэг болох “Miss Eart-2019-Эх дэлхийн мисс”-т оролцох эрх олгох тэмцээний үндэсний ялагчаар тодорч, Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон байна. Тэрбээр ирэх аравдугаар сарын 1-нээс Филиппин улсад зохион байгуулагдах тус тэмцээнд 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй бүтэн сарын турш авьяас билэг, мэдлэг чадвар, гоо үзэсгэлэнгээрээ уралдаж, тэргүүн титмийн төлөө өрсөлдөх аж.
Мисс Ц.Аззаяагийн хувьд “Mисс Mонголия-2015” тэмцээний Tэргүүн мисс, Aзи тивийн Tэргүүн миссийн титмийн эзэн билээ.
Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Урлагийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн. Их сургуулиа төгссөний дараагаар Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байсан билээ. Тэрээр өөрийн загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн бөгөөд Топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь юм.