Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Гэвч түүний мэдээлэл алдаа дутагдал ихтэй байна гэж улс төрчид дүгнэж байгаа. Тухайлбал , УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн фэйсбүүк хуудаснаа Б.Чойжилсүрэнд хандаж дараах зөвлөгөөг бичсэн байна.
Сангийн сайдад өгөх зөвлөгөө:
-
Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад орж бай.
-
Төсвийн алдагдал яг л урдах 4-н жилийнх шиг 1 их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн ЕС Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
-
Ипотекийн 5 болон 8% зээл, \”Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа\” хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг авсан иргэд нь төлөхөөс улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33%-нх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.
- Танай яам уг нь урд 4-н жил эхлүүлээд дуусгаж чадаагүй 1 ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь \”төсвийн зарлагын реформ\” юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнэ ээ.