Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Д.Энхтөрийг томиллоо.
Д.Энхтөр нь Ховд аймгийн Дарви сумын 10 жилийн сургууль, Нийслэлийн 10 жилийн 72 дугаар сургууль, Цэргийн нэгдсэн сургуулийн Армийн доторх нам, улс төрийн ажилтны ангийг 1988 онд, ОХУ-ын Иваново хотын Нэхмэлийн академийг үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. Улс төрч, Нийгмийн ажилтан, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
1988-1992 онд Дорноговь аймгийн Зүүнбаян АА-ийн 131 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 1998-2000 онд \”Ноёнхангай” ХХК-ийн менежер, 2000-2001 онд \”ЭНИГМА\” ХХК-ийн ерөнхий менежер, 2001-2002 онд БЗД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2002-2003 онд МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2003-2008 онд МАХН-ын удирдах зөвлөлд Улс төрийн ажилтан, 2008 оноос нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаа. МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчийн сонгуульт ажилтай.
НХХЯ-ны тэргүүний ажилтан, Тусгаар тогтнолын одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Нийслэлийн 370 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, \”Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийнн одонгоор шагнагдаж байсан. Ам бүл 5-уулаа амьдардаг.