НӨАТ-ын урамшууллын 2019 оны 10 дугаар сарын сугалааны тохирлыг маргааш явуулна. Уг тохирлыг буюу ням гаригийн 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд нэвтрүүлэхээр юм байна.
Иймээс иргэн та 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.