Солонгос улсын Их Хурлын гишүүн Пак Ги Чун намаасаа сайн дураараа гарч байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Сөүл хотын Төв Мөрдөн Байцаах газарт дуудагдан байцаалт өгч эхэлсэн ба түүнийг нэгэн барилгын компаний захирлаас 1 тэрбум 300-н сая воноор үнэлэгдэх 11-н төрлийн эд зүйлс авилгалд авсан хэмээн буруутгасан хуулийн хариуцлагад татсан юм.
Их Хурлын гишүүн Пак нь авилгалд өгсөн зүйлсийг буцааж өгөхийг туслахдаа даалгасан боловч бодит байдал дээрээ тэдгээрээс ердөө дөрвийг нь л буцаалгасан ба, бусдыг нь өөртөө үлдээснийг тогтоожээ. Тэрээр өөртөө болон хүүдээ зориулан тус бүр нь 30-н сая воноор үнэлэгдэх 2 ш цаг болон эхнэртээ 5-аас 10-н сая воноор үнэлэгдэх хоёр ширхэг цүнхийг үлдээсэн байна. Дээрх байдалтай холбогдуулан гишүүн Пак нь \”Сежонгжи” намаас сайн дураараа гарч байгаагаа мэдэгдсэн байна.
\”Би намынхаа үнэнч гишүүнээр ажиллан тэдний тусламжтайгаар Их Хуралд хоёр удаа сонгогдон ажилласан. Гэвч би энэ их хариуцлагыг үүрч чадалгүй авилгал авсандаа харамсаж байгаа тул цаашдаа намынхаа нэр хүндэд сэв үлдээхгүйн тулд намаасаа сайн дураараа гарч байна. Би ирэх жил болох парламентын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй\” хэмээн мэдэгдлээ.