Ямайкийн \”Цахилгаан” гэж алдаршсан хөнгөн атлетикч Усэйн Болт Рио-Де-Жанейрогийн олимпод гурван алтан медаль халааслан \”трипл трипл” буюу дараалж гурван олимпод тус бүр гурван алтан медаль авах зорилго тээж буй. Тэрээр Рио-Де-Жанейрод 100 метрийн гүйлтэд түрүүлэн аваргалснаар энэ зорилгодоо нэг алхам ойртоод байгаа билээ.
Алдарт тамирчин гүйлтээс гадна амьдралаас \”кайф” авдаг өөр нэг зүйл бол төрөлх Ямайкийнх нь рэгги хөгжимд бүжиглэх явдал гэж нэг бус удаа хэлсэн билээ. Иймээс ч тэрээр зав чөлөө олдвол чихэвчэнд нь эгшиглэх рэггигийн аяст бүжиглэдэг аж.
Тэгвэл Рио-Де-Жанейрод таван алт, нэг мөнгөн медаль хүртэн зодог тайлснаа мэдэгдсэн АНУ-ын домогт усанд сэлэгч Майкл Фелпс хөзрийн покер тоглоомонд \”нугасгүй” гэдгээ нуудаггүй. Тэр ч бүү хэл \”Caesars Palace Classic” гэх покерийн олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцон есдүгээр байрт шалгарч байжээ. Иймээс ч тэрээр сэлэх бүртээ өрсөлдөгчдийнхөө нөөц боломжийг тооцоолоод покерийн бодлого бодон хождог хэмээн нэг бус удаа хошигнож байсан юм.
Эх сурвалж: \”Зууны мэдээ” сонин