Наймдугаар сарын үзүүлэлтээр Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарлаа. Монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш Улаанбаатар хотын цагаар 5:05 цагийн байдлаар 2243.50 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн ам.долларын ханш сүүлийн 22 өдрийн турш унаж байгаа юм. Зөвхөн энэ сард гэхэд 7.8 хувиар унасан нь 1993 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм.
Bloomberg-ийн шинжээчид дэлхийн 154 валютын дунд судалгаа явуулахад Монгол төгрөг хамгийн муу үзүүлэлттэй хэмээн гарчээ. Энэ онд Монгол төгрөг ам.долларын эсрэг 11 хувиар унасан байна. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, БНХАУ-ын эдийн засгийн уналт болон гадны хөрөнгө оруулалт буурсантай холбогдуулан Монголын эдийн засаг хүндрэлтэй тулгарч байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж унших боломжтой.