Латин формейшн бүжгийн Монгол улсын зургаан удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрын эзэн “Moon dance” хамтлаг энэ жил ХБНГУ-д зохиогдох ДАШТ-д оролцохоор болсон.
Жил бүрийн арванхоёрдугаар сард зохиогддог Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг маргааш “Шонхор” хэмээх үзүүлбэрээ толилуулах аж.