Өнөөдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Франц, Германы удирдагч нарын зуучлалаар Парис хотын Элисейн ордонд анх удаагаа уулзах гэж байна.
Украины ерөнхийлөгч В.Зеленскийн хувьд сонгуульд нэр дэвших үедээ дорнод Украинд өрнөж буй салан тусгаарлах дайныг зогсоож, энх тайван байдал тогтоохыг чухалчилж байсан бөгөөд ийнхүү В.Путинтай уулзаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт В.Зеленский гүйлтийн зам дээр дасгал хийж байхдаа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн юм. Уг видео бичлэгт тэрээр “Путин, Зеленскийн хооронд ярих юм юу байгаа юм бэ гэж хүмүүс ярьдаг. Гэвч яриа хэлэлцээ хийхгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Уулзаж ярилцахгүй бол яг л гүйлтийн зам дээр эрч хүчээ шавхаад ганц алхам урагшлахгүй байгаатай адил” гэж мэдэгджээ.
Орос, Украины удирдагчид хамгийн сүүлд 2016 онд уулзаж байсан бөгөөд улс төр судлаачид энэ уулзалтаас ихийг хүлээлтгүй, хамгийн сайн үр дүнд хүрлээ гэхэд талуудын дайсагнал өмнөхөөсөө арай буурах байх гэж таамаглаж байгаа ажээ.
Эх сурвалж: The Guardian