Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис тээвэрлэж байгаа нь илэрч саатуулагдаад байсан “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан буюу биедээ авч явсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад байсан юм.
Улмаар Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар өчигдөр /2019.12.17/ хянан хэлэлцэхээр товлосон байна.
Гэвч уг шүүх хурлын өмнө тэрээр гавтайгаа зугтсан бөгөөд ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид шөнийн 02:00 цагийн орчимд дайчлан баривчилсан болохыг мэдэгдлээ. Ингэснээр түүнд оноосон шийтгэлд оргон зайлсан гэх заалт нэмэгдэж байгаа юм.