УРИАЛГА
Эрхэм хүндэт малчид, тариаланчдаа!
Малчид, тариаланчид Та бүхний хөдөлмөр,
зүтгэлийн үр дүнд энэ онд дотоодын хэрэгцээнээс давсан хэмжээний ургац хураан
авах, хадлан тэжээл бэлтгэх боломж бүрдсэний зэрэгцээ олон сая төл мал хүлээн
авч, бойжуулан мал сүрэг өсөн арвижиж байна.
Ургац хураах, хадлан
тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмж, хөдөлмөр зохион
байгуулалтын чиглэлээр олон төрлийн арга хэмжээг Төр засгаас авч хэрэгжүүлж
байна.
Тарьж ургуулсан тариа,
ногоогоо бүрэн хурааж авах, мал сүргээ өнтэй өвөлжүүлэх, байгалийн болзошгүй эрсдлийг даван туулахад
өвөг дээдсээс уламжилж ирсэн уул ус, байгаль дэлхийгээ аргадан тахидаг сайхан
ёс заншил, зан үйлтэй ард түмэн билээ.
Тус яамнаас малчид,
тариаланчдийн урам зоригийг сэргээн, сэтгэл санааг дэмжиж, уламжлал ёс заншлийг
дээдлэн Монгол Улсын бурхан шашны төв Гандан тэгчилэн хийдтэй хамтран улс орон
даяар бүх сүм, хийдээр намрын дунд сарын шинийн хоёрон буюу 2016 оны 09 дүгээр
сарын 03-ны билэгт сайн
өдрийн морин цагаас лус аргадах зан
үйлийг хийхээр төлөвлөж байна.
Иймд энэхүү арга хэмжээнд
малчид, тариаланчид Та бүхнийг санаачилга гарган идэвхитэй оролцохыг уриалж байна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,
ХӨНГӨН
ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН