Жүдогийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саид Монголын иргэншилтэй болж манай улсын нэрийн ѳмнѳѳс “World Masters” тэмцээнд оролцсон. Гэхдээ цаашид Монгол улсын нэрийн ѳмнѳѳс барилдах эсэх тодорхойгүй байна. Учир нь Моллаей Саид иргэншлээ солих талаар Ираны Жүдо Бѳхийн Холбооноос зѳвшѳѳрѳл аваагүй гэнэ.
Тиймээс Ираны тал Олон улсын спортын арбитрын шүүхэд хандан “Бидэнд мэдэгдээгүй учраас түүний шийдвэр хууль бус. Тэр Токиогийн Олимпод Ираны нэрийн ѳмнѳѳс барилдах ёстой” хэмээн хандсан аж.
Олон улсын спортын арбитрын шүүхээс алдарт жүдочийн аль улсын нэрийн ѳмнѳѳс барилдах талаар тодорхой шийдвэр гараагүй ч Моллаей Саид тэмцээнд оролцоход тун хүндрэлтэй болж эхэллээ.