УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэж байна.
Санал хураалтыг цаасаар нууцаар явуулахаар тогтож, саналын хуудсыг бэлтгүүлэхээр чуулган түр завсарлалаа.
УЕП-оос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хүлээж авсан юм. Харин Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооноос Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй билээ.