Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсад онц байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийг салбарын үйл ажиллагааг хоёр дахин эрчимжүүлэх чиглэл өгсөн.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онц зөвлөл хуралдаж, шинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Ийнхүү нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан. Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдсэн.
Шинэ коронавирусийн тархвар зүй, дэгдэлтийн муруйг ажиглахад тархалт оргил үедээ хүрээд буурах шинжтэй байна. Гэхдээ дүгнэн хэлэхэд арай эрт байгаа юм.
БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа нь нийт халдварын 1 хувьтай тэнцэж байна. Одоогоор бусад улс оронд 89 тохиолдол бүртгэгдэн, баталгаажсан.