Манай Монголд дарга хүн хулгай хийж болно, хүчин хийж болно, хүн дайрч алж болно. Сүртэй ял нтр авахгүй. Дээрэм, тонуул, луйвар хийхэд бараг хэрэг гэж үзэхгүй.
Жирийн иргэд нь гудманд шээж болно, бөөлжиж болно. Хоорондоо поогоодож болно.
Гэр дотроо авгай хүүхдээ зодож болно. Гойд торгууль нтр байхгүй. Хүүхнүүдээ кино үзэж байгаа юм шиг ширтэх үнэ төлбөргүй. Өдөж хоргоох, татаж чангаах эрх чөлөө нээлттэй.
Албан байгууллага хувь хүний нэр төрд яаж халдсан ч болно.
Ганц муу ясан өгзөг тогшсны төлөө Хангугт юу болов. Солонгост эрх чөлөө гэж юм алга. Найздаа тендер авч өгсний төлөө ерөнхийлөгч нь огцроо биздээ. Тийм нийгэм гэж хаана байх билээ. Манайд бол найздаа тендер авч өгөх өглөөний цайгаа уух хоёр ижил түвшинд.
Тэр Америкт эрх чөлөө бүр алга гэжийнэ. Гудамжинд шээж болохгүй байна, архи ууж болохгүй байна, гэртээ чанга орилж ч болохгүй байна, хүүхдээ зодож болохгүй байна. Орой үдэш болкоон дээрээ сайхан суниаж болохгүй байна.
Гэтэл манайд яаж байна. Хүүхдээ эмнэлэгт очтол зоджийно, гудманд баажийна, доод айлруугаа ус алдуулаад живүүлж байна. Гудманд архидаад тасраад унаж байна.
Америкт эрх чөлөө бус эрх чөлөөний хөшөө л байдаг гэнэ. Тэр нь өөрсдийнх нь юм биш Францчуудын бэлэг юм байна.
Шагж Гэлэн