Манай улсад КОВИД 19-ын анхны тохиолдлыг өнөөдөр бүртгэлээ. Иймд иргэд хүнс, шатахуун нөөцөлж эхлэв. АМГТГ-ын дэд дарга Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэв:
Өнөөдрийн байдлаар
-А-80 автобензин 40;
-Аи-92 автобензин 33;
-Дизелийн түлш 339;
-ТС-1 онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байна.
Нэгдүгээр сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 196,6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй гэж УУХҮЯ-наас мэдээлсэн юм. Мөн нэгдүгээр сард нийт 196 мянган тонн газрын тос бүтээгдэхүүн импортолжээ. Төрлөөр нь харуулбал:
А-80-7103 тонн
АИ-92-47763 тонн
АИ-95-4247 тонн
АИ-98-187
Дизелийн түлш-113 855 тонн
Онгоцны түлш ТС-1-5088 тонн
Шингэрүүлсэн шатдаг хий-2849 тонн
Бусад- 15603 тонн