Үнэн ч юмуу худлаа ч юмуу бүү мэд дэлхийг бэмбэгнүүлж буй аймшигт тахалд монгол хүн өртөхгүй байх нигууртай юм байх тийм ч байж магадгүй одоогоор тусаад бөөнөөрөө халдварлаад хиараад байсан юм алга.
Үүнд газар зүйн байрлал нөлөөтэй гэх хамгийн өндөр цэгт эрс тэс уур амьсгалд оршдог учраас вирус тогтохгүй, бас ууж идэж буй бүхэнтэй минь холбоотой 500 гаруй бэлчээрийн эмийн ургамалаар хооллодог эко малын мах сүүг зооглодог учраас, бүр юунд ч үл дийлдэх С3 генетиктэй тул дархлаатай байна хэмээж байх…
Хэрэв хүйтэн цастайд вирус даараад идэвхжих чадалгүй байдаг юм бол урин цаг ирхийг хүлээгээд аль нэг хаалганы бариул юмуу хэн нэгний хувцас хумсны завсар нуугдаад ирж яваа цагийг хүлээж байж болох юм тэгвэл гамшиг тарина шүү..
Малын мах сүүтэй холбоотой бол дэлхийд ганц үлдсэн нүүдлийн соёл иргэншилээ дээдлэн хадгалж өвлөж үлдээхээс өөр гарц үгүй.. Эсвэл генетикийн хөх толбоор минь таниад мөнх тэнгэр хамгаалж байж болох л юм мухар сүсэг биш шүү дээ ШУ ертөнцийн 10 хувийг ч нээж судлаж чадаагүй яваа..
Юутай ч өнөөдөр бидний хилээс харьд орших улс орнууд корона мангасаас айж уйлж шээс алдаж байхад бид тэр мангааг даапаалж шоолж инээж сууцгаана их хувь заяа шүү.. Гэхдээ Ноён мангаагийн наслах хоногийн тоо гүйцэж дэлхий урт амьсгаа авч бид гамшигт тахалд өртөлгүй үлдэх юм бол хариугаа авах гэсэн мэт бидэн дээр тахалаас илүү шинэ аюул занал шил шилээ даран үүсэн гарч ирнэ..
Энэ л бидний хувьд цар тахал юмаа энэ цаг үеийг тунгаахуйд жихүүдэс төрөх мэт…
Аймшигт гамшигаас мултарч нуруугаа тэнийлгэсэн Хятад Солонгос хийгээд нийт дэлхий ертөнц вирус тогтдоггүй, цунамид өртдөггүй, өргөн дэлгэр энэ эх орон луу анхаарлаа хандуулж эхэлнэ. Тэрбумтан саятан данстай болгон энэ нутагт эзэмшил газартай болхыг хичээнэ.
Тэрбум тариачин болгон энэ орон зайд хагас сот газар олж аваад ч хамаагүй ногоо тарьж амьдрахыг хичээнэ. Сүм хийд болгон нөлөөллөө тогтоохыг зорьно. Хэрэв бид тэр цагт одоогийнх шиг авилгач бурангуй төртэй байх юм бол км2 бүрийг 100 мянган ногооноор зараад ашиггүй хэдэн тэрбумтан төрөөд дуусна. Эх оронч удирдагч хийгээд үндэсний эрх ашгаа дээдэлсэн төртэй байх юм бол тодорхой хууль журмын хүрээнд 07 гааг тэрбум доллараар түрээслүүлж улсаа хүчирхэгжүүлж болох юм..
Ухаан орсон гадна ертөнц аалз, сарьсан багваахай идхээс татгалзаж монгол хонины мах зооглохыг хүснэ хэрэв бид одоогийнх шиг авилгач бурангуй төртэйгээ байх юм бол бидний сарын цалин кило мах авч хүрэхгүй болж 70 сая мал минь тэрбум 400 сая хятадыг нэгэн жил хооллоод дуусна. Харин эх оронч удирдагч хийгээд үндэсний эрх ашгаа дээдэлдэг төртэй байх юм бол хонины махаа брэнд болгож уул уурхайгаас хэд дахин илүү ашгийг МААгаасаа олох боломжтой…
Авилгачдын вагон вагоноор оруулж ирдэг хужаа болгон чинээлэг мянгатуудад очиж зарцлагдъя гэж гуйна нөгөөдүүл нь бэлэн хямдхан зарц нартай боллоо гэж хөөрнө 100 жил биш 50 жилийн дараа бид эргээд зарц нь болж манж үндэстний хувь заяаг давтана..
Бүх дэлхий бидний тухай гуравхан сая хүнтэй юмуу өө амархан гэж сэтгэнэ төр нь авилгалд идэгдсэн юмуу окей бүр амархан гэж омойтоно..
Иймээс бидний гадна ертөнц тэр чигээрээ биднийг чиглэсэн аюул болох бөгөөд түүнд туслах бууны гох нь авилгач дотоодын дайснууд болно энэ л биднийг мөхөөх корона.. Яг л нөгөө хорионд орсон Анх-Отгоныг чивэлт түшмэд очиж суллаад улсаа хөмрөнгөө алддаг шиг….
Поопорч байгаа юм шиг харагдсан бол өршөөгөөрэй..
Яааж мэдхэв дээ би байтугай Баабар ч мэдэхгүй ИРЖ ЯВАА ЦАГ л мэднэ…