Дэлхий даяар коронавирусийн бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 60,0 гаруй мянгаар нэмэгдэж 721,4 мянгад хүрээд байна. Нийт нас баралт 3,1 мянгаар нэмэгдэж 33,9 мянгад хүрлээ.
Эдгэрсэн хүний тоо 151,0 мянга, эмчлүүлж буй хүний тоо 536,0 мянгад хүрч байна.
А. Шинээр бүртгэгдсэн халдварын тоогоор тэргүүлж буй улс орнууд:
-АНУ +18,2 мянга, нийт 141,8 мянга;
– Испани +6,8 мянга, нийт 80.1 мянга;
– Итали +5,2 мянга, нийт 97,7 мянга;
– Герман + 4,4 мянга, нийт 62,1 мянга;
– Иран + 2,9 мянга, нийт 38,3 мянгад хүрлээ.
Б. Дэлхийн улс орнуудад нийт бүртгэгдсэн халдварын тоогоор нь бүлэглэн авч үзвэл:
– 100-аас доош тохиолдол бүртгэгдсэн 92 улс орон;
– 100-аас 1,0 мянган тохиолдол бүхий 67 улс орон;
– 1,0 мянгаас 10,0 мянган тохиолдол бүртгэгдсэн 28 улс;
– 10,0 мянгаас дээш тохиолдол бүртгэгдсэн 28 улс орон байна.
В. Азийн болон Монголчууд ихээр зорчдог орнуудын хувьд авч үзвэл:
– БНСУ шинээр +105, нийт 9,5 мянга;
– Японд шинээр +173, нийт 1,866 тохиолдол;
– ОХУ-д шинээр +270, нийт 1,534 тохиолдол;
– Казахстанд шинээр +56, нийт 284 тохиолдол бүртгэгдээд байна.