Монгол Улсын Засгийн газар 2016 оны улсын төсвийн тодотголын хүрээнд тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг бууруулах саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх гэж байгааг Монголын Үйлдвэрчний Эвлэл дахин эсэргүүцлээ. Мөн цалин нэмэх үүргээ биелүүлэхийг Засгийн газраас тэд шаардаж хуулийн хүрээнд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах болно гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдэгдлээ.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо