Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр томилох, Дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан УИХ-ын тогтоолоор Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Дөлгөөнийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр томиллоо. (Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү.)
Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг 2019.11.22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид дэвшүүлэн томилсонтой холбогдуулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн томилов. (Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү.)