“УИХ-ын сонгууль 2020” марафоны хүрээнд улс төрийн намууд 20 дугаар тойрог буюу Эрдэнэтэд нэр дэвшигчдээ зарласан. Өнөөдрөөс бие даагчдийн нэрс албан ёсоор ил болж байна. Манай аймгийн хувьд энэ удаагийн сонгуульд 9 иргэн бие даан нэр дэвших эрхээ Сонгуулийн ерөнхий хорооноос авчээ.
Үүнд,
Норовын Алтанхуяг
Ваанчигийн Сумъяасүх
Равжирын Мягмардорж
Мягманбуугийн Сарандаваа
Хастөмөрийн Бээжин
Батаагийн Гантулга
Төлөвийн Хайрат
Энхжаргалын Баярхүү
Сэндэнсүрэнгийн Номинчулуун нар багтжээ.
Аймгийн хэмжээнд Баян-Өндөр суманд 35, Жаргалдантад 3 нийтдээ 38 хэсгийн хороо байгуулсан. Эдгээр хэсгийн хороонд 380 төрийн захиргааны албан хаагч ажиллаж байгаа аж.