ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зэрэг ХӨСҮТ-ийн зарим удирдлагууд халдварын голомт буюу ажлын байран дээрээ архидан согтуурч шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэг гарсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн сайтад нийтлэгдсэн юм.
Уг мэдээлэлд тэрбээр “Миний хувьд маш чухал цаг үед, чухал ажлыг хариуцаад хийж байгаа энэ үед тэгж явах цаг байхгүй. Надад унаад, зугтаадаг хувийн машин ч байхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд хэт халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүс рүү дайрч давшлах асуудал гарсаар байна. Би завтай хүн биш, надад тэгж явах цаг байхгүй” хэмээх тайлбарыг өглөө.