УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдан, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон зарим гишүүдийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар СЕХ-ны есөн гишүүний дөрвийг нь чөлөөлөхөөр шийдвэрлэв. Тэдний дотор СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан, СЕХ-ны гишүүн Батболд, Баатаржав нар багтсан юм.
Ч.Содномцэрэн, Болдсайхан нар тэтгэвэртээ гарсан, Баатаржав улс төрийн албанд шилжсэн, Батболд өөрөө хүсэлт гаргасан тул тул ийнхүү чөлөөлжээ. Улмаар тэдний оронд СЕХ-ны гишүүнд УИХ-аас ЦЕГ-ын дарга Болд, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Түвшинжаргал, гишүүн Дэлгэрнаран, ҮАБ-ын Аж ахуйн албаны дарга Д.Даваа-Очир нарыг томилохыг МАН-ын бүлгийн хурлаар дэмжлээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөх асуудлыг үдээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ.