Ихэнх нутгаар цаг агаар сэрүүсч, шөнөдөө хасах хэм рүү орж, иргэд галлагаандоо орсон байна. Урд шөнө нийслэлд угаарын хийд хордсон дуудлага мэдээлэл эрс ихэсч, 38 хүн угаартан эмнэлэгт хүргэгдсэн байна.
Угаартсан хэргүүдийн заримыг нь тодруулбал, СХД-ийн 33 дугаар хороо … тоотод суух 30 настай эрэгтэй, 28 настай эмэгтэй, 5 настай эмэгтэй нар нь гэртээ угаартсан. Мөн БЗД-ийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 29 настай эмэгтэй А, 9 настай эрэгтэй У, 3 настай эмэгтэй Х нарын нийт гурван иргэн гэртээ угаартсан хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар угаартсан хэргүүдийн ихэнх нь монгол гэрийн зуухны янданг сугалж, өрхөө бүтээснээс болж угаартсан байж болзошгүй байгааг хэллээ.
Угаартсан 38 хүний биеийн байдлыг тодруулахад, ихэнх нь хөнгөн зэргийн угаарын хийд хордсон тул хордлого тайлах эмчилгээ хийсэн гэлээ.