Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 21.30 цаг хүртэл болж дараах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал,
– Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ.
– Харин Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн байна.