Монгол улсын иргэн А (50 гаруй настай) нь 2018 онд таскинд танилцсан Солонгос улсын иргэн Б (60 гаруй настай)-тэй тус оны 7-н сараас уулзаж эхэлсэн бөгөөд хамтдаа хоолны газар нээж ажиллуулах төлөвлөгөөтэй байжээ.
Гэвч Солонгос улсын иргэн Б нь Монгол иргэний цуглуулсан 30 гаруй сая вонд шунаж, өнгөрөгч 1 сарын 29-ны өдөр амь насанд хүрсэн хэрэг гарсан байна.
Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр/09.21/ болж хэрэгтэн Б-д 30 жилийн хорих ял оноожээ. Дэгү хотын шүүхээс “Хохирогчийн итгэж өгсөн 30 гаруй сая воныг аваад зогсохгүй эмэгтэйн амь насанд хэрцгийгээр хүрснийг харгалзан үзэж 30 жилийн хорих ял оноож байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: 경북일보