АНУ-д нэг өдөрт коронавируст халдварын улмаас 976 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 200 мянга давлаа. Тэгвэл энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп “Энэ бол ичгүүртэй явдал” хэмээжээ.
Гэсэн хэдий ч тэрээр өмнө хэлж байсанчлан цар тахлыг үүсгэсэн вирусийн төлөө Хятадыг буруутгаж, хэрэв тэр арга хэмжээ аваагүй бол нас баралтын тоо үүнээс ч муу байж болох байсан гэв.
Трамп “Хэрэв бид халдварыг зогсоох ажлыг зөв хийж чадаагүй бол нас баралт өнөөдөр 2 саяд хүрэх байсан. Хятад халдварыг хил дээрээ зогсоох ёстой байв. Тэд энэ аймшигтай зүйлийг дэлхий даяар тархаах ёсгүй байсан. Ийм зүйл хэзээ ч болох ёсгүй байсан ч Хятад зөвшөөрсөн. Үүнийг сайн санаарай” гэсэн юм.
Трамп халдварын эсрэг зөв арга хэмжээ авсан гэж байгаа ч халдвар тархах үед Хятад болон Европоос ирэх хөдөлгөөнийг хаагаагүй, хилээ нээлттэй байлгасан нь түүний хэлснийг үгүйсгэж байгаа юм.
АНУ-д одоогоор 6,8 сая хүн халдвар авснаас 4,3 сая нь эдгэрээд байна.
Эх сурвалж: CNN