УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханын асуултад хариулах үеэрээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мах экспортын талаар дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Цаашдаа экспортод амьдаар мал гаргахгүй.
Энэ бол экспортод мах боловсруулж гаргадаг аж ахуйн нэгжүүдээ татан унагах эрсдэлтэй. Цаашдаа бид нэмүү өртөг шингэсэн, боловсруулсан мах гаргах чиглэлээ илүү баримтална.
Энэ жилийн хувьд 57 мянган тонн мах гаргахаар квот гарсан байсныг бүрэн олгосон. Үүн дээр нэмээд зудын эрсдэл үүсэж магадгүй зургаан аймгаас тусгайлан 40 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан, бог малын махыг экспортод гаргах эрхийг өгсөн байгаа.
Ингээд энэ жилдээ 97 орчим мянган тонн мах гаргах тооцоотой байна” гэлээ.