Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх тархалтын мэдээллийг долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт олон нийтэд мэдээлдэг болсон билээ. Бусад өдрийн шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамны сошиал хаягаараа дамжуулсан хүргэж байгаа.
Өнгөрсөн баасан болон бямба гаригт хийсэн шинжилгээний 10 сорьцоос коронавирусийн халдвар илэрсэн байна. Тодруулбал, баасан гаригт Алтанбулагийн боомтоор орж ирсэн 9 хүнээс коронавирусийн халдвар илэрсний нь долоо нь монгол, хоёр нь гадаад иргэд юм байна.
Бямба гаригт ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 673 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлаглагдсан тохиолдол 338 болсноос 312 эдгэрч, 26 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж.
Дэлхийн нийтэд коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдэж, зарим улсад халдварын хоёр, гурав дахь давлагаа эхэлж байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байна. Коронавирусийн халдвар улирлын томуугийн дэгдэлттэй хавсарч олон нийтийн дунд тархах эрсдэл өндөр байгаа учраас улс орон бүр дор бүрнээ анgааралтай, урьдчилсан сэргийлэх арга хэмжээгээ тасралтгүй үргэлжлүүлэхийг зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо 42.9 сая хүрсэн бөгөөд 31.6 сая хүн эдгэрч, 1.1 сая хүн уг вирусийн халдвараас болж нас бараад байна.