АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден нэгдүгээр сарын 20-нд төрийн тэргүүний албан тушаалдаа орсныхоо дараа хэд хэдэн зарлигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ж.Байденыг сонгуульлд ялалт байгуулсан хэмээн мэдээлсэн билээ.
Тийнхүү Ж.Байден одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн хэд хэдэн санаачлагыг цуцлах бодолтой байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ж.Байден Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ыг гаргах үйл явцыг цуцалж магадгүй байна. Түүнчлэн тэрбээр исламын шашинт орнуудаас ирж буй иргэдийн АНУ-д нэвтрэх эрхэд тавьсан хоригийг цуцалж, хууль бусаар ирсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг улс орондоо үлдээх боломжийг олгодог хөтөлбөрийг сэргээж магадгүй байна.
АНУ-ыд 11 дүгээр сарын 3-нд бүх нийтийн сонгууль болсон юм. Саналын хуудаснуудыг тоолсоор байгаа хэдий ч Америкийн томоохон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ж.Байденыг ялсан нь тодорхой гэж мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Ж.Байден ялалт байгуулснаа хэдийнээ зарласан бол Д.Трамп санал тооллогыг дууссан хэмээн үзэж болохгүй хэмээн мэдэгдэж, ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй юм.
Washington Post