ОХУ-д гарган авсан коронавирусний «Спутник V» вакцины Беларусьт явуулсан эмнэлзүйн туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ. Энэ тухай Минск дэх ОХУ-ын Элчин сайд Дмитрий Мезенцев мэдэгдсэн байна.
“Беларусийн 100 иргэн оролцсон эмнэлзүйн туршилтын дүнд “Спутник V” вакцин 95 хувийн үр дүн үзүүлсэн нь маш чухал үзүүлэлт юм. “Спутник V” вакцины туршилт явуулах хүрээнд хамтран ажиллаж, вакциныг Беларусьт хэрэглэх тал дээр хоёр улсын мэргэжилтнүүдийн хандлага нааштай байна” гэж тэрбээр хэлэв.
“Беларусийн Эрүүл мэндийн яам, Засгийн газрын тогтоосон хэм хэмжигдэхүүнд нийцүүлж тус улс вакциныг бүртгэн авна гэж Оросын эрх баригчид найдаж байна. Үүний дараа иргэдийг вакцинжуулалтыг хамруулах зорилгоор “Спутник V” вакциныг ихээхэн хэмжээгээр Беларусь руу илгээх асуудал яригдана. Түүнчлэн цаашид тус вакциныг Беларусьтай хамтран үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.
Оросод бүртгэснээс хойш “Спутник V” вакцины эмнэлзүйн туршилтыг эх орондоо эхлүүлсэн анхны улс нь Беларусь юм. Тус улсад судалгааны төвөөр сонгогдсон эмнэлгийн 8 байгууллагад “Спутник V” вакцины эмнэлзүйн туршилт явагдаж байна.