Эрүүл мэндийн томоохон байгууллагууд, эмчилгээ үйлчилгээ явуулж буй газрууд эмч, ажилчдынхаа дунд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийж буй.
Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ 600 гаруй ажилтантай. Эхний 324 хүнд шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Баталгаажих шинжилгээ хийсний дараа хариуг зарлана хэмээн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, “Баталгаажих шинжилгээ гэдэг нь тухайн сэжигтэй тохиолдол илэрсэн үед нэгдүгээрт, PCR шинжилгээ, хоёрдугаарт, ЭКТ биологийн арга, гуравдугаарт эмнэл зүйн байдал болон уулзсан бүгдийг судалдаг. Тиймээс одоогоор энэ хүмүүст дахин давтан шинжилгээг хийж байна. Сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдсэн үед эхний хариу арга хэмжээг авдаг. ХСҮТ-д урд шөнөөс эхлэн хариу арга хэмжээ авч байна” гэв.