Соёлын сайд С.Чулууныг Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлөөс чөлөөлжээ. Тухайлбал, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нар нэгдэн 2019 онд С.Чулууныг тус сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргах шаардлага хүргүүлж байжээ. Түүнчлэн энэ онд ахин шаардлага хүргүүлэхээр зэхэж байсан тухайгаа мэдээлэв.
Харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд МУИС-ийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулснаа зарласан бөгөөд Соёлын сайд С.Чулууныг зөвлөлөөс хассан аж.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн нэрс:
- С.Наранцогт, СЯ
- Б.Ганбат, ЗГХЭГ
- Л.Өлзийсайхан, УИХ ТГ
- Л.Баасандорж, ХЗЯ
- Ганбаатар БШУЯ
- С.Мөнхбат БШУЯ
- Г.Чулуунбаатар ШУА
- Г.Батнэмэх БШУЯ
- Ш.Одонбаатар ГХЯ