Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зөвөлгөөг өгчээ.
Тодруулбал, “Эхлээд ПСР шинжилгээг бүх цагдаа, хүнсний дэлгүүрийн ба бусад нийтэд үйлчлэгсэд, эмнэлэгийнхэн, автусны жолооч, түгээлтийн ажилчид. Мөн хорионы үед ч ажиллагсад өгөх хэрэгтэй. Дараа нь дэгдэлт ихтэй хороодын өрх бүр цаашилбал, бусад бүх өрхөөс 1 хүн гэсэн дарааллаар явахгүй бол эмнэлэг, эмч, аппарат хүрэлцэхгүй.
Тархалт их байвал хөнгөн дунд зэрэгийг гэрт нь тусгаарлаад эмч сувилагч өдөрт нэг удаа үзэх. Хүнд, бүүр хүндэрсэнийг эмнэлэгт. Хөнгөн, дунд зэргээр өвчилсөн бол парацетамол, аспирин, С, Д витамин, шингэн юм сайн ууж, унтаж амарах дунд бол ремдисвир, декса нэмээд эмнэлэгт бол тухай бүрд тааруулж эмчлэх нь зүйтэй болов уу. 2021 оны 3, 4, 5 сард дэгдэлт олон гарна” гэжээ.