Хэдийгээр нийслэлээс бусад голомтод коронавируст халдвар хумигдсан ч нийслэлд халдварын дэглэлт өндөр байгаа энэ үед бусад аймаг руу халдвар тархах эрсдэл өндөр хэвээр буйг хэллээ. Сүүлийн өдрүүдэд нийслэлд голомт нь тодорхойгүй халдвар илэрч буй учир хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг онцгойлон анхаарууллаа.
Дэлхийн хэмжээнд хөл хориог чухалчилж буй бөгөөд манай улс өөрийн орны онцлогт тохирсон арга хэмжээг авч, тандалт, судалгааг хийж байна. Түүнчлэн үндэсний тандалтын тогтолцоогоор дамжуулан иргэдээс өргөтгөсөн шинжилгээг авч буй юм. Өнгөрсөн 7 хоногт 86 мянга гаруй иргэдийг шинжилгээнд хамруулжээ.